Туркийн Сома хотод уурхай дэлбэрч, 282 хүн амиа алдсанд Засгийн газрыг буруутгасан босогчид тэмцэл өрнүүлж байна. Осол гарсан уурхайд очиж, нөхцөл байдалтай танилцсан ерөнхий сайд Рэжеп Тайип Эрдоганыг эсэргүүцсэн тэмцэгчид машиныг нь өшиглөж, огцрохыг шаарджээ. Үүний дараахан Эрдоган үймээн дэгдээсэн нэгэн тэмцэгчийг орон нутгийн супермаркетад алгадаж буй зураг Туркийн хэвлэлд нийтлэгдсэн юм.

Уг зурагт гозолгож буй гар Эрдоганых мөн гэж хэвлэлүүд нийтэлж байна. Ерөнхий сайд Эрдоган уурхайд болсон дэлбэрэлтийг дэлхий нийтэд байнга тохиолддог зүйл гэж хэлсэнийхээ төлөө олон нийтээс шүүмжлэл хүртсэн юм. Мөн Эрдоганы туслах Юсуф Еркэл Сома хотын уурхайн ослыг эсэргүүцэгчийг өшиглөж буй зураг олон улсын хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд тавигдаж байна.


