
2012 онд үүссэн корона вирусын уршгаар Саудын Арабад 100 гаруй хүн нас барсаныг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд нотолж байна. Саудын Арабын Засгийн газар Ойрхи Дорнодод дэгдэж буй үхэлд хүргэх аюултай амьсгалын цочмог халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, тэмээтэй харьцахдаа бээлий өмсөж байх хэрэгтэй гэсэн зааварчилгааг ард иргэддээ өгчээ. Хүнээс хүнд халдах чадвартай уг аюулт вирусын халдвар тэмээнээс тархаж байгаа гэсэн нотолгоо Арабад маргаан өрнүүлж байна. Олон мянган жилийн турш мал тэжээж ирсэн Саудын Арабын нүүдэлчин ард түмэн үүнд итгэхгүй байгаагаа илэрхийлж, тэмээтэйгээ улам дотно харьцаж буй зургаа нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Нэгэн эр тэмээгээ үнсэж буйгаа олон нийтэд харуулахыг хүссэн байна.