
Суданы шүүх Христийн шашинтантай гэрлэсэн эмэгтэйг урван тэрсэлж, завхайрсан гэдэг үндэслэлээр буруутгаж, цаазын ял оноожээ. Найман сартай жирэмсэн Мериам Яхья Ибрагим Исхаг хэмээх бүсгүй одоо найман сартай жирэмсэн юм байна. Тиймээс түүнийг хүүхдээ төрүүлээд, хоёр жил болсоных нь дараа ялыг гүйцэтгэхээр болжээ. Лалын хууль үйлчилдэг Суданд Христийн шашинтай гэрлэхийг хатуу хориглодог тул бүсгүйг хүүхдээ төрүүлсэнийх нь 100 удаа ташуурдах ялыг нэмж оноосон байна. Эмнести интернэйшнл байгууллагын мэдээлсэнээр Мериам бүсгүй үнэн алдартны шашинтай ээж дээрээ өссөн бөгөөд аав нь лалын шашинтай учир хүүхэд байхад нь ирж уулздаггүй байсан гэнэ. Нэгэнт лалын шашинт эцэгтэй тул Мериат бүсгүй Адраф Аль-Хади Мохаммед Абдулла гэдэг Аллах нэр авах ёстой гэж шүүхээс үзжээ. Хүний эрхийг хамгаалагчид бүсгүйг шашнаа өөрөө сонгох эрхтэй хэмээн эсэргүүцэн тэмцэж байна.
