
Есөн үе шаттай явагдсан Энэтхэгийн парламентын сонгууль өндөрлөжээ. Нийт 810 сонгогчийн 551 нь санал хураалтад оролцсон бөгөөд нийт ирц 66,3 хувьтай байсан нь 1984 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. 551 сая саналын хуудсыг хэдхэн цагийн дотор үр дүнг нь тооцох чадвартай 1,8 сая ширхэг машинаар тоолж, нэгдсэн дүнг гаргана. Одоогоор эрх баригч нам 220 суудлын 112-ыг, Конгресс нам 35 суудал авсан гэсэн урьдчилсан дүнг сонгуулийн хорооны вэб сайтад нийтэлжээ.