16 настай Бразиль сурагч тусгайлан өгөгдсөн 25 үгтэй догол мөрийг гар утсан дээрээ 18,44 секундэд бичиж, Геннисийн номонд бүртгэгдсэн байна. Фернандез бичихэд тун хэцүү үгтэй өгүүлбэрийг нэг ч үсгийн алдаагүй бичжээ. Тэрээр энэ амжилтыг эвдэхийн тулд 2009 оноос эхлэн сургуулилт хийсэн гэнэ. Өмнө нь компьютерийн дэлгэцэн дээр хурдан хугацаанд шивэх уралдаан зарладаг байсан бол одоо ухаалаг гар утас хэрэглэгчид оролцох болжээ.