Литви энергийн ундааг 18-аас доош насныханд зарахыг хориглосон Европын анхны улс болжээ. Үүнд 150 милиграммаас дээш савлагаатай, согтууруулах найрлага агуулаагүй бүх төрлийн энергийн ундааг хамруулж байна. Кофеин ихээр агуулсан энергийн ундаа нь залуу үеийнхнийг донтуулах нөлөөтэй байдаг. Тиймээс хүүхдүүдийг мансууруулах бодист донтуулахад нөлөөлж болзошгүй хэмээн эрдэмтэд санаа зовних болжээ. Ганц энергийн ундаа ч гэлтгүй бохь, чихэр, кофе, шоколадад донтуулагч бодис агуулдаг хэмээн Литвийн эрх баригчид санаа зовж байна.

