Японы “Оцука” хэмээх эмийн компани “Pocari Sweat” энергийн ундааныхаа зар сурталчилгааг саран дээрээс бэлтгэн хүргэх гэж байна. Ингэснээр эрч хүчийн ундааг хэрэглэвэл алс холын аяллаас ч санаа зовох шаардлагагүй гэсэн утгыг илэрхийлэх юм. 2015 он аравдугаар сард “SpaceX Falcon 9” хөлгөөр сарны гадаргуу дээр буухад энэхүү рекламыг бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна. Энэ хөлөг 108 цагийн дотор саран дээр хүрч, роботоор судалгаа явуулахаар болжээ.



