Өнөөдөр Францын нэгэн дунд сургуульд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд тэгш хандахыг уриалж бүгдэнд нь банзал өмсүүлжээ. Ингэснээр Францын дунд сургууль дахь ялгаварлан гадуурхалтыг зогсооход бага ч болтугай нөлөөлнө гэж үзэж байна. Өнгөрсөн онд мөн ийм компанит ажил өрнүүлж багш нар хүртэл оролцож байв. Францын боловсролын систем эрүүл мэндийн үйлчилгээ авахад эрэгтэй сурагчдад давуу байдал олгодог хэмээн шүүмжлэлд өртсөн юм.

