Кенийн нийслэл Найроби хотын төвд орших Жикомба худалдааны төв дэлбэрэлт өртөж, 10 хүн амь насаа алдсан талаар Үндэсний гамшгаас хамгаалах төв дамжуулав. Шархадсан 76 хүнд яаралтай эмнэлгийн тусламж хүргэжээ. Гранат бөмбөг тавьсан болзошгүй хэмээн сэжиглэж хоёр хүнийг баривчилсан байна. АНУ, Австрали, Их Британи улсууд Африкт жуулчлахдаа сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ анхааруулсаны дараа дэлбэрэлт болсон нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн онд Найроби хотын Вестгейт худалдааны төвд гарсан террорист халдлага дэлхий нийтийг эмзэглүүлсэн билээ. Түүнээс хойш Кенид бөмбөг дэлбэлэх явдал тасраагүй байна.







