Аргентины эрдэмтэд шинэ төрлийн динозаврын чулуужсан үлдэгдэлд олсон нь манай дэлхий дээр амьдарч хамгийн том амьтан мөн гэдгийг палентлогичид батлан хэлж байна. Динозаврын яснуудыг судлаж үзээд 40 метр урт, 20 метр өндөртэй байсныг тогтоожээ. 77 тонн жинтэй энэ динозавр одоогийн Африкийн заанаас 14 дахин том, урьд өмнө нь хамгийн том амьтан гэж нэрлэгдэж байсан Аргентиносаурузаас 7 тонноор хүнд юм. Судлаачид энэ аварга амьтан Цэрдийн Галавын үед устаж алга болсон өвсөн тэжээлтэн титанозаурын нэг төрөл гэж үзэж байна. 20т метр өндөр буюу 7 давхар байшинтай тэнцэх аварга амьтан нь 95-100 сая жилийн өмнө амьдарч байжээ.



Сэтгэгдэл (6)