Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг хэрнээ яагаад гэдгийг одоо болтол мэдэхгүй л байна. Хөгжингүй орнуудад нойргүйдэл бараг тахлын түвшинд хүрээд байна. АНУ-ын нийт хүн амын тавны нэг буюу 50-75 сая хүн нойр тавгүйтэх асуудалтай болжээ. Хүн 24 цаг нойргүй явах юмуу долоо хоногийн турш өдөр бүр тавхан цаг унтах нь цусандаа 0,1 хувийн согтолттой хүнээс ялгаагүй гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэн Чарльз Чейзлер онцолсон байна. Тэрээр 60 гаруй эмч дээр туршилт явуулжээ. Ингэхдээ тэднийг долоо хоногт хамгийн багадаа 60 цаг ээлжинд гаргадаг байсан нь эргээд бусдын эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж, алдаа гаргаж болзошгүйг нотолсон юм. Ядарсан хорин эмч тутмын нэг нь өвчтөний амь насанд хүрэхүйц алдаа гаргадаг ажээ.

Сэтгэгдэл (1)