Ютагийн их сургуулийн судлаачдын олж мэдсэнээр эмэгтэй хүний бие эрэгтэйчүүдийнхээс 0,2 хэм дулаан байдаг ч гар нь дунджаар 1,55 хэмээр бага буюу эрэгтэй хүний гарын 32,22 хэмтэй харьцуулахад 30,67 градус байдаг гэнэ. Хүйтэн болоход хамгийн түрүүнд гар, хөлний цусны судас агшдаг. Энэ нөхцөлд биед гарах өөрчлөлт хүйсээс хамаатай эсэх нь хараахан мэдэгдээгүй байгаа ч гормон, булчингийн түвшинд нөлөөтэй юм байна. Эмэгтэйчүүд рейногийн өвчин буюу огцом хүйтэнд цайрч хөхрөх эмгэгтэй болох магадлал илүү өндөр ажээ.
