Сома хотын нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан 25 хүнийг шалгаж байсан бол гурвыг нь баривчилжээ. Уурхайн гүнд нүүрсхүчлийн исэл асгарсанаас болоод 301 хүн амь насаа алдаад байна. Анкара хотод осолтой холбоотойгоор Засгийн газрын эсэргүүцсэн ширүүн тэмцэл өрнөж буй энэ үед буруутай этгээдүүдийг олж илрүүлэх нь том сорилт болжээ. Туркийн ерөнхий сайд Эрдоган асуудлыг дэвэргэж байгаа хэмээн жагсагчдыг буруутгав. Түүний туслах Юсуф Эркел нэгэн жагсагчийг өшиглөж, шуугиан тарьсан юм.



