
Ливийн нийслэл Триполи хотын парламентын ордны гадна ширүүн тулаан болжээ. Зэвсэглэсэн этгээдүүд буугаар галлаж эхэлсэн тул эрх баригчид ордноос яаралтай гарч зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар буутай этгээдүүд нь өмнө нь босогчдын талд дайтаж байсан хүчирхэг Зинтан бригадынхан гэнэ. Харин парламентын гишүүд албан тушаалаа өгөөд байгаа генерал Халифа Хафтарын ар талын хүмүүс гэж үзэж байна. Шинэ үндсэн хуулиа батлахаар төвөвлөж буй Ливи улс өнгөрсөн гуравдугаар сараас хойш гурван ерөнхий сайд сольсон юм. Ням гаригт Ливийн үндэсний арми парламентыг огцруулахыг шаардсан байна. Үүнээс өмнө баасан гаригт Бенгазид лалын шашны цэргүүдийн эсрэг довтолж, цэргийн онгоцуудыг буудаж сүрдүүлсэн юм. Энэ тулааны уршгаар 70 хүн амь насаа алджээ. Ерөнхий сайдыгаа буудаж, парламентын ордон руугаа халдах болсон Ливи улсад эмх замбараагүй байдал тасралтгүй гарч байна.