
Вьетнамд өрнөж буй эсэргүүцэл, тэмцэлтэй холбоотойгоор Хятад улс үндэсний ажилтнуудаа татаж авахаар таван усан онгоц илгээжээ. Хятадын Засгийн газар 3000 ажилтнаа Вьетнамаас гаргасан талаар тус улсын төв хэвлэл мэдээлэв. Өмнөд Хятадын тэнгист газрын тосны цооног гаргаж авахаар хайгуул хийж байсан Хятадын компанийг эсэргүүцсэн тэмцэл даамжирч байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хятад ажилчин амь насаа алдсан бол амралтын өдрүүдэд 16 хүн шархаджээ. Вьетнамчууд үндэсний тогтвортой байдалд нөлөөлсөн хууль бус үйлдлээ таслан зогсоохыг Хятадаас шаардаж байна.


Вьетнамд үйл ажиллагаа явуулж буйгаа Хятад, Тайвань, Өмнөд Солонгосын 15 үйлдвэрийг галдан шатаасны дараа Хятадын эрх баригчид хайгуулаа зогсоохгүй гэж мэдэгдэж байв. Тэр ч бүү хэл жагсагчдыг шийтгэхийг Вьетнамын эрх баригчдаас шаардсан. Гэвч Вьетнамчуудаас ажилчдаа хамгаалахын тулд нутаг буцаахаас өөр аргагүй байдалд оржээ. Вьетнамд үйл ажиллагаа явуулж буй гадаадын үйлдвэрүүдийг хүнд байдалд оруулж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй хэмээн шинжээчид үзэж байна.
