
Энэтхэгт есөн үе шаттай явагдсан парламентын сонгуульд Нарендра Модийн тэргүүлсэн “BJP” (Бхаратиа Жаната нам) ялалт байгуулжээ. Дели хотод шинэ ерөнхий сайдаа угтан авахаар олон мянган хүн цугларч, баяр хүргэлээ. Энэтхэгийн 17 дахь ерөнхий сайд болж буй Моди эдийн засгаа сэргээх алхмуудыг хийнэ гэдгээ сонгогчдод амласан юм. Хөдөлмөрийн зах зээлд 13 сая залуу ажиллах хүчин нэмэгдэж байгаа ч сүүлийн жилд эдийн засаг нь 5 хувиар унасан Энэтхэг улсыг 63 настай Моди хэрхэн удирдах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэтхэгийн эдийн засгийн ердөө 15 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг бол Хятадад 31 хувь байх жишээтэй.