Хойд Солонгосын Пхеньян хотод 23 давхар орон сууцны барилга нурж, төр засгийн удирдагчид нь ард түмнээсээ уучлалт гуйжээ. 92 айлын уг орон сууц нурах үед олон арван хүн амь насаа алдсан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдэж байна. Барилгыг шинээр ашиглалтад оруулж байсан бөгөөд ослоор хэдэн оршин суугч амиа алдсаныг нийтэд мэдээлээгүй ажээ. Барилгын дүрэм журам зөрчсөнөөс уг осол гарлаа хэмээн олон улсын агентлагууд онцлов.








Сэтгэгдэл (2)