Далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болж байна. Антарктидын мөс хайлж буйг эрдэмтэд сануулж буй энэ үед Америкийн хотуудын зургийг далайн түвшнээс 3,7 метрийн дороос авчээ. Гэрэл зурагчин Николай Лэмн АНУ-ын эргийн хотуудад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан байна.





























