
Балканы хойгийн Серби улсад хүчтэй борооны улмаас үер бууж 6,100 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Сербид сүүлийн 120 жилд байгаагүй аюултай үер буулаа хэмээн цаг уурчид мэдээлэв. Гамшигт өртсөн хоёр хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон байна. Мөн үерийн бусад амьдарч буй 100 мянган айл өрх эрчим хүчнээс таслагджээ. Үерт нэрвэгдсэн ард иргэдийг аврахаар моторт завь, эрчим хүчний генератор, нисэх онгоцуудыг илгээсэн байна. Аадар бороо хөрш зэргэлдээ Босни, Хорват улсуудад ирэх долоо хоногт үргэлжлэн орно гэдгийг цаг уурчид сануулав.