Хөгжингүй орнуудын хүн амын дунд хэт таргалалт ихэсч байгаа учир зарим хүнсний бүтээгдэхүүнийг тамхитай адил хатуу хянах ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхийн улс орнуудын Засгийн газар хүнсний үйлдвэрлэлд дээрх дүрмийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой гэнэ. 2005 онд хэт таргалалтын улмаас 2,6 сая хүн нас барсан бол энэ тоо 2010 онд 3,4 сая болж өгчээ. Энэ нь давс, сахар ихтэй хүнс хэрэглэсэнтэй холбоотой юм. Тиймээс эхний ээлжинд эмнэлэг, сургууль зэрэг нийтийн хоолонд нийлүүлж буй хүнсний давс, сахарын хэмжээг тохируулах журмыг мөрдөх ёстой. Давс, сахарын хор тамхитай адил түвшинд хүрсэнийг эрдэмтэд сануулж байна.




Сэтгэгдэл (2)