Инчеоноос Чежү арлыг зорьж явсан Sewol хөлөг осолдож, 300 орчим зорчигч амиа алдсан хэргийн улмаас Өмнөд Солонгос улс тухайн үед Эргийн хамгаалалтын албанд ажиллаж байсан хүмүүсийг тараасан байна. Ерөнхийлөгч Пак Ген Хи тухайн үед аврах ажиллагааг шуурхай, найдвартай зохион байгуулж чадаагүйн хариуцлагыг Эргийн хамгаалалтын алба ч бас үүрэх ёстой гэж мэдэгдсэн байна. Улмаар Эргийн хамгаалалтын албыг удахгүй шинэчлэн зохион байгуулж, усан онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.

