Нигерийн Засгийн газар лалын шашинт Боко Харам бүлэглэлтэй хэлэлцээр байгуулсаны үр дүнд ирэх долоо хоногт хулгайлагдсан 230 охины тал нь гэртээ харина гэж "Telegraph" мэдээлэв. Охидыг сулласны хариуд Нигерийн шоронд хоригдож буй Боко Харамын зарим хоригдлыг суллахаар болжээ. Харин үлдсэн охидыг аюулгүй газар байлгаж, хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Нигерийн эрх баригчид хөрш зэргэлдээ Камерун улсаас 10 хятад ажилчныг хулгайлсан хэрэгт Боко Харамыг буруутгаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц, Нигерь, Чад, Бенин улсууд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, террорист халдлагын эсрэг тэмцэхээр болсон юм.
Сэтгэгдэл (1)