Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев эхнэр Эленагаас салсанаас хойш зургаан жилийн турш шүүхдэлцсэний эцэст 4,5 тэрбум доллар төлөхөөр болжээ. Женевийн шүүх Францын “AS Monaco” хөлбөмбөгийн багийн эзэн, хөдөө аж ахуйн салбарын магнат Дмитрий Рыболовлевыг эхнэртээ ийм мөнгө өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Кипрт гэрлэлтээ батлуулсан хосууд 23 жил хамтдаа амьдарч байгаад 2008 онд салсан юм. Тэд 13 настай Анна, 25 настай Екатрина хэмээх охидтой ажээ. Форбес сэтгүүлийн жагсаалтаар 8,8 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн 79 дэхь баян хүнд эрэмбэлэгддэг Рыболовлев эхнэртээ хөрөнгийнхөө тэн хагасыг өгөхөөр болж байна. Энэ нь түүхэн дэхь хамгийн үнэтэй салалт боллоо хэмээн Эленагийн өмгөөлөгч ярьжээ.




Сэтгэгдэл (3)