Тайландад Засгийн газрын эсрэг эсэргүүцэл, тэмцэл олон сар өрнөж байгаа энэ үед цэргийн хуулийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн шилжилтийн Засгийн газар армийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Цэргийн хууль нь жагсаал цуглааны үеэр зэвсэг ашиглахыг зогсоож, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэнэ. Энэ хууль хэрэгжсэнээр олон нийтийн газар, гол гудамжуудад цэргүүд байршуулах юм. Тайланданд 1914 онд баталсан хуулиар үймээн самуунд арми хөндлөнгөөс оролцох эрхтэй байдаг ажээ.









