АНУ-ын таван компани, үйлдвэрчний эвлэлийн дотоод баримт, худалдааны нууцыг хулгайлсан хэрэгт Хятад улс өөрийн армийн таван албан хаагчийг буруутган яллажээ. Хятад улс анх удаа цахим гэмт хэрэгт хөндлөнгөөс оролцож, Америктай хамтарч ажиллаж байгаа нь энэ юм. АНУ-ын холбооны мөрдөх товчооны мэдээлсэнээр дээрх хэргийн уршгаар компаниудаас гадна хувь хүмүүс хохирсон байх магадлалтай гэнэ. Америкийн бизнесмэнүүд хямд үнэтэй Хятад бүтээгдэхүүнд зах зээлээ алддаг. Үүний зэрэгцээ бизнесийн нууц, стратегийн зорилттой холбоотой мэдээллээ Хятадын цахим гэмт хэрэгтнүүдэд алдах болжээ. АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй цахим гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ гэдгээ ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн юм.

