ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Шанхайд айлчлахдаа Орос, Хятадын харилцаа түүхэнд байгаагүйгээр гүнзгийрч байна гэжээ. Мөн олон улсын улс төрийн хямралтай асуудлыг шийдвэрлэхэд амжилттай хамтран ажиллаж, дэлхий нийтийн болон бүс нутагт тулгамдсан асуудалд ижил байр суурь баримтална гэж ярьсан байна. Хоёр орон байгалийн хийн салбарт нягт хамтран ажиллах юм. ОХУ Сковородино-Мохэ дамжуулах хоолойгоор 60 тэрбум долларын өртөгтэй байгалийн хийг Хятад руу нийлүүлэхээр болжээ. Үүнээс гадна мэдээллийн технологи, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудалд хамтарч ажиллах юм байна.






Сэтгэгдэл (5)