Хятадын Хэнань мужийн нийслэл Женжоу хотод Сахарын цөл шиг элсээр дүүрсэн газар бий. Дөрвөн хөлбөмбөгийн талбайтай тэнцүү хэмжээтэй газрыг хамарсан уг элс нь 10 метр өндөртэй ажээ. Нутгийн захиргаа хэдэн зуун мянган тонн хэмжээтэй уг элсийг ачиж, оронд нь “Луут нуур” хэмээх хиймэл нуур байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр хог, новшоор дүүрсэн энэ газар ногоон бүс болох юм. Халуун салхитай өдрүүдэд элсээр шуурч, нутгийн иргэд амны хаалттай явахаас өөр аргагүй болсон тул ийм арга хэмжээ авчээ.









