Шорон бол стрессээс ангижирч, тайвшрахад зохимжтой газар биш юм. Гэвч Сөүлээс 92 километрийн зайтай орших Инчеоны иргэд шоронд очих дуртай ажээ. 47 настай, өмнө нь өмгөөлөгчөөр ажилладаг байсан Вон Ён Сеок 19 сая долларын бизнес эхлүүлж, их хэмжээний өрөнд орсон байна. Тэрээр стрессээс ангижрахын тулд долоо хоног хоригдож үзэхийг хүсэхэд шоронгийн захиргаа татгалзсан гэнэ.


Харин одоо шоронд орохыг хүссэн хүмүүст зориулан бие засах газар, угаалтуур, ширээнээс өөр тавилгагүй жижиг өрөөг тохижуулсан байна. Энд ирсэн хүмүүс гар утас, ном болон бусад эд зүйлсээ шоронгийн ажилтнуудад хураалгаж, бясалгал хийн, оюун бодлоо ариусгадаг юм. Шоронд хоёр хоноход 146 доллар буюу 150 мянган вонн төлдөг. Тэд хоёр хоногийн турш шоронгийн хоригдол шиг амьдарч, сэтгэл судлалын хичээлд суудаг байна.








Сэтгэгдэл (1)