Героинтой адилхан мансууруулах үйлчилгээтэй хортой ургамал идсэн хонь толгойгоо хаданд цохиж эхэлжээ. Малын эмч Боб Маккиннон хортой ургамал идсэн фермийн хонь мансуурч, турж эцэн яваандаа хад мөргөж үхсэнийг батлан хэлж байна. Австралийн хөдөө нутагт ургадаг Сваинсоногийн төрлийн хортон ургамал фермийн амьтдын том дайсан болжээ. Уг ургамал нь амьтдын бодисын солилцоонд нөлөөлж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж аажмаар үхэлд хүргэдэг байна. Хорыг арилгаж, амьтдыг аврах эмчилгээний аргыг олж чадаагүй гэнэ.



