Швейцарийн банкны салбарын акул “Credit Suisse” АНУ-ын харилцагчдын мөнгийг хадгалж, татвараас зугтаахад нь тусалж байснаа хүлээн зөвшөөрч, 2,6 тэрбум долларын торгууль төлөхөөр болжээ. Гэхдээ АНУ-ын харилцагчдад үйлчлэх эрхийг нь цуцлаагүй байна. Банкны гүйцэтгэх захирал Брэди Дуган харилцагчид нууц гүйлгээ хийж, баримтыг устгасан явдал цөөнгүй байгааг онцолжээ. Харин АНУ-ын эрх баригчид үйлчлүүлэгчдийг татвараас зугтаахад тусалж, хууль бус үйлдлийг нь нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр “Credit Suisse” банкны найман ажилтныг буруутгаж байна. 2009 онд Швейцарийн UBS банкинд АНУ 780 сая долларын торгууль ногдуулсан юм.

