Супермэний үнэнч шүтэн бишрэгч 5 настай Брэдин Дентон хүү 13 сар тархины хорт хавдартай тэмцэлдсэний эцэст хорвоог орхижээ. АНУ-ын Индиана мужийн оршин суугч, зоригт хүүг оршуулах ёслолд оролцсон хүмүүс супер баатрын дүрд хувилж ирсэн ажээ. Супер баатарт ухаангүй дуртай хүүгийн бүхий л эд зүйлс Бэтмэнийхтэй адилхан байсан гэнэ. Эмч нар хүүг аврахын төлөө өндөр хүчтэй химийн тариа хийж, өвтгөж байсан ч гэсэн тэрээр супер баатрынхаа тоглоомыг тэврэн тэвчдэг байв. Брэденд өвчнөө давж чадвал супер баатруудтайгаа уулзана гэж итгүүлжээ.






Сэтгэгдэл (1)