АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний түрүү булчирхайн эсүүдийг лабораторит туршиж үзээд бэлгийн замаар халдварладаг трихоманаз өвчин хавдар томроход нөлөөлж буйг тогтоосон байна. Трихоманазын халдвар авсан 250 сая хүн дэлхий дээр амьдардаг бөгөөд өвчтөнд ноцтой зовиур илэрдэггүй ажээ. Эрчүүдийн бэлэг эрхтэн загатнуулж, эвгүй үнэр гарах шинж тэмдэг илэрвэл давсаг, түрүү булчирхай өвдөх магадлалтай гэдгийг эрдэмтэд сануулж байна. Их Британид ахимаг насны 9 эрэгтэй тутмын нэг нь түрүү булчирхайн хавдартай байдаг ажээ.

