Нигерийн Жос хотод дараалан бөмбөг дэлбэрсний уршгаар 118 хүн амь үрэгдэж, 56 хүн шархаджээ. Эхний бөмбөг хүн их цуглардаг худалдааны төв, дараагийнх нь эмнэлгийн ойролцоо дэлбэрсэн гэнэ. Христийн болон лалын шашны мөргөлдөөн тасралтгүй гарах болсон Жос хотын халдлагын хэрэгт Боко Харам бүлэглэлийг сэжиглэж байгаа ажээ. Нигерийн ерөнхийлөгч Жонатан терроризмын эсрэг тэмцэнэ гэж амласан ч энгийн иргэдийн амийг хохироох явдал улам бүр нэмэгдсээр байна. Чибок тосгоны 200 гаруй охидыг Боко Харамын бүлэглэл хулгайлан авч явсан хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Нигерьт ганцхан сарын дотор террорист халдлагын улмаас 200 гаруй хүн үрэгджээ.





