Москва хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг осолдож, зургаан хүн нас баран 45 хүн шархаджээ. Галт тэрэг Москвагаас Молдавын нийслэл Кишиневийг чиглэн явж байжээ. Москва-Кишиневийн галт тэргэнд 394 зорчигч сууж явсан бөгөөд осолд өртөж, гэмтэж бэртсэн хүмүүс 57 мянган долларын нөхөн олговор авахаар болсон байна. Оросын мөрдөн байцаах хороо галт тэргэн дээрх ачаа тээврийн чингэлэг салж унасан нь осол гарсан шалтгаан гэж үзэж байна. Харин Москва хотын зам тээврийн хэлтэс төмөр замын эвдрэлтэй холбоотой гэжээ.











