
Украины зүүн хэсэгт орших Донецк хот Оросын салан тусгаарлагчдын хөлд дарагдаад байгаа энэ үед гангийн үйлдвэрийн магнат Ринат Ахметовыг өдөөн хатгах болжээ. Ахметовын хөлбөмбөгийн цэнгэлдэхэд олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагаан хоолой барин хашгиралдсан байна. Оросын салан тусгаарлагчид Ахметовын хөрөнгийг хурааж авна хэмээн сүрдүүлжээ. Харин Ахметов “Хүмүүс айдас, түгшүүртэй амьдарч, туйлдаж байна” гэж хэлээд, Украинчуудыг аймаглан устгах ажиллагааг салан тусгаарлагчид удирдаж байна хэмээн буруутгав. Энэ хооронд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дээрх цэргүүдээ гаргасан гэж мэдэгджээ. Ахметов нь 300 мянган хүнийг ажлын байраар хангадаг 11 тэрбум долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн юм.