НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг Украины хямрал эхэлсэнээс хойш 10 мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн гэж мэдэгджээ. Гэхдээ энэ бол зөвхөн орон нутгийн төрийн байгууллагад бүртгэгдсэн иргэдийн тоо ажээ. Тэдгээрийн дийлэнх нь Крымийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотойгоор нутгаасаа дүрвэсэн Татар үндэстнүүд юм. Татаруудаас гадна Орос, Украины холимог гэр бүлүүд Крымд заналхийлэл, хавчлагад өртөж, амьдрах аргагүй болсон учраас зугтсан байна. НҮБ дүрвэгсдэд туслахаар Киев хотоос гадна Херсон, Львов хотуудад үйл ажиллагаа явуулах болжээ.







