“Сэлэнгэ 2014” Орос, Монголын хамтарсан цэргийн сургуульд Оросын зүүн мужийн 65 анги, нэгж оролцоно гэж “Итар-Тасс” агентлаг мэдээлэв. Оросын талаас Монгол руу 152 мм хэмжээтэй, өөрөө хөдөлдөг их буу, тийрэлтэт зэвсэг, T-72 танк, Mi-24 нисдэг тэргүүдийг илгээхээр төлөвлөж байна. Эдгээр техник хэрэгслүүдийг Монголын Баян-Түмэн төмөр замын зогсоолоос ачиж буулган хамтарсан цэргийн сургуулилт хийх Чойбалсан хот руу зөөвөрлөх юм. Ирэх наймдугаар сард болох хамтарсан сургуулилтад мянга гаруй цэрэг оролцох ажээ.
