
Өнгөрсөн онд Ким Чен Ун порно бичлэг хийж зарсан хэргээр 12 хүнийг цаазалсаны дотор экс найз бүсгүй, дуучин Хён Сон Вол байсан нь шуугиан тарьсан билээ. Хён бүсгүйг баривчилсанаас хойш гурав хоногийн дараа цаазлуулсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлж байв. Гэтэл цаазлуулсан гэж яригдаж байсан нэрт бүсгүй төв телевизээр амьд, сэрүүн гарчээ. Хосууд 10 жил дотно харилцаатай байж байгаад эцэг Ким Чен Ирийн шахалтаар салсан гэдэг. Хойд Солонгосын талаар худал мэдээлэл цацдаг хэмээн Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүдийг эрх баригчид нь шүүмжилж байна.
