
Оросын алдарт сэтгүүлч эмэгтэй Анна Политковскаягийн амь насанд халдсан хэрэгт буруутгагдсан таван хүнд бүх насаар нь хорих ял шийтгэхээр болжээ. Новая Газета сонины сэтгүүлч Анна Политковская 2006 онд гэрийнхээ дэргэд амь үрэгдсэн. Тэрээр Москва хотын төвд байдаг орон сууцны байшингийнхаа орцонд хөлсний алуурчны гарт амь үрэгдсэн юм. Алуурчин этгээд сэтгүүлч эмэгтэйн толгой, цээж, мөр рүү ойрын зайнаас 7 удаа буудсан байжээ. 2012 оны 12 сард мөн энэ хэрэгт холбоотой Москва хотын цагдаа Дмитрий Павлюченков гэгчийн шүүх хурал болсон юм. Дмитрий Павлюченков бол энэ гэмт хэргийг үйлдсэн алуурчинд олон сумтай гар бууг хэрэг гардаг өдөр дамжуулсан хүн билээ. Анна Политковская Ерөнхийлөгч Владимир Путиний 54 насны төрсөн өдрөөр алагдсан нь олон хүний сонирлыг татсан. Тэрээр нас барахаасаа өмнө Чечень дэх хүний эрхийн нөхцөл байдлыг сурвалжлан материал бэлтгэж байжээ.
Сэтгэгдэл (2)