Английн хунтайж Чарльз Канадын “Нова Скотия” цагаачдын музейд айлчлахдаа музейн ажилтантай хувийн яриа өрнүүлсэн байна. Энэ үеэр тэрээр Нацист Германы эзэрхийлэлд орсон Польш гэр бүлүүд хорих лагерьт үрэгдэж байсныг дурсав. Чарльз Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Гитлертэй адилхан үйлдэл хийж байна гэжээ. Путин Украины Крымийг өөртөө нэгтгэж, иргэдэд нь Орос пасспорт тараасныг хунтайж Гитлертэй зүйрлэв. Тэрээр ирэх сард дэлхийн хоёрдугаар дайны ойгоор Францад ерөнхийлөгч Путинтай уулзах юм.


Сэтгэгдэл (2)