Лалын шашинт Боко Харам бүлэглэлийг Нигерийн зүүн хойд мужид халдлага үйлдэж 27 хүний амийг хороосон хэрэгт буруутгаж байна. Өчигдөр зэвсэгт этгээдүүд Шава тосгоны 27 хүнийг хороожээ. Энэ тосгон нь өнгөрсөн онд Боко Харам бүлэглэлийнхний 200 гаруй охидыг хулгайлсан Чибок сууринтай ойролцоо оршдог аж. Уржигдар Нигерийн Жос хотын төвд хоёр удаа бөмбөг дэлбэрч 118 хүн амиа алдсан юм. Нигерьт ийнхүү халдлага тасрахаа больж, ард иргэд нь айж түгших боллоо. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Нигерийн хөрш Чад улсад 80 орчим цэргийн бие бүрэлдэхүүнийг байршуулж, хулгайлагдсан охидыг аврахад тусалж байна.



