Швейцарийн судлаачид фермийн 14 үхрийн хавирган дээр гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой хоолой суурилуулжээ. Үхрийн гэдсийг цоолж 20 см нүх гарган уг хоолойг мэс заслын аргаар суурилуулсанаар идэш тэжээлээ хэрхэн боловсруулж байгааг шууд харах боломжтой. Уг хоолойны тагийг онгойлгоод өвс, овъёосыг шууд гэдэс рүү нь хийнэ. Өөрөөр хэлбэл, мал дураараа бэлчээрлэж, өвс ногоогоо зулгааж идэх биш онгорхой гуурсаар хооллож байгаа гэсэн үг юм. Ингэснээр малыг эрүүл байлгаж, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн бэлчээрийг доройтуулж, метан хий ялгаруулж байгаа эрсдэлийг бууруулах ажээ. Эрдэмтэд хоолойг суурилуулахдаа мэдээ алдуулсан тул огт өвддөггүй гэж мэдэгдэж байгаа ч амьтны эрхийг хамгаалагчид уг харгис үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Энэ аргыг 19-р зуунд нээж, 1920 онд практикт туршиж байжээ.

