Хятадын Шинжиан мужийн нийслэл Урумчи хотод гарсан террорист халдлагын улмаас 31 хүн алагдаж 94 хүн шархаджээ. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр хүнсний худалдааны төвөөр үйлчлүүлэгсдийг хоёр машинаар дайрч хөнөөн тэсрэх бөмбөг шидсэн ажээ. Өнөө өглөө болсон уг харгис халдлагад Уйгурын лалын шашинтнуудыг буруутгаж байна. Өнгөрсөн сард Урумчид бөмбөг дэлбэрч, гурван хүн алагдсан юм. Шинжианд Уйгур, Хан үндэстнүүдийн хоорондын зөрчил даамжирч буйн уршгаар энгийн иргэд амь насаараа хохирч байна.


Сэтгэгдэл (2)