Америкчууд Лалын алан хядагчидтай тэмцэх цоо шинэ аргыг олжээ. Лалын шашны ёсонд гахайг бузар амьтан гэж үздэг учраас түүний махаар хоол хийх нь байтугай гар хүрэх цээртэй. Харин Америкчууд Лалын алан хядагчдыг айлгахын тулд гахайн өөх бүхий сумыг бүтээсэн байна. Гахайн өөхөөр цэнэглэсэн М-16 автоматны сумыг Айдохо мужийн зэвсгийн үйлдвэрт хийж байгаа юм. Америкийн цэргийн шинжээчид нэг сонин зүйлийг олж мэджээ. Алан хядагчдын халдлага болсон газруудыг судалж үзэхэд эдгээр нь огт гахайгүй газрууд байсан гэнэ. Гахай олонтой хот суурин газруудад алан хядагчид дэлбэрэлт үйлдэхээс эмээдэг бололтой. Пакистанд 2012 оны 5 сарын 2-нд Ал Кайда бүлгийн удирдагч Осама бен Ладеныг устгасан Америкийн Далайн Хав бүлгийн дайчид автомат буунуудаа энэхүү гахайн сумаар цэнэглэсэн байсан гэнэ.

Сэтгэгдэл (2)