Хятадын Засгийн газраас төрийн байгууллагуудаа Windows 8 үйлдлийн системтэй компьютер худалдан авах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Ингэснээр бүх төрлийн компьютерт өөр үйлдлийн систем ашиглахаар болсон байна. “Microsoft” компанийн үйлдлийн системийг ашиглахаа больсон нь цахим халдлагаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах зорилготой гэж эрх баригчид тайлбарлав. Хятадын эрх баригчдын тус шийдвэр "Microsoft"-ийн БНХАУ дахь салбарын төлөөлөгчдийн гайхширлыг төрүүлжээ.

