Олон Улсын статистик мэдээгээр бол Йемений иргэдийн гар дээр одоо 11 сая галт зэвсэг байгаа ажээ. Йемений нийслэл Сана хотоос Дорно зүгт орших Жейха хэмээх бяцхан хотын зах дээр гар буу, винтов, автомат буу, гранат шидэгч гээд бүх төрлийн зэвсэг бий. Мөнгөтэй хүмүүс эндээс хүссэн зэр зэвсгээ худалдан авч болно. Засгийн газраас зэр зэвсгийн хууль бус наймааг хориглосон боловч иймэрхүү захууд ажилласаар байна. Йемений Дотоод Яамны мэдээлсэнээр бол тус улсад жил болгон 50 мянга гаруй хүн галт зэвсгийн суманд оногдож амь үрэгддэг гэнэ. Нийслэл Сана хот орох бүх гол замууд дээр цэргийн харуул зогсож, хүмүүс биедээ буу авч орж байгаа эсэхийг шалгана. Йемений өмнөд мужуудад Шийт шашинтнууд бослого гаргаж, хойд мужууд салан тусгаарлахын төлөө тэмцэж, төв нутагт нь Ал Кайдагийн нууц байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг болохоор Йемений засгийн газар зэр зэвсгийн хууль бус наймааг үгүй хийхийн төлөө шаргуу тэмцдэг юм.

