Францын улсын өмчит SNCF компанийн шинээр барьж ашиглалтад оруулсан төмөр алдаатай болжээ. Төслийн ажлыг гүйцэтгэгчид зогсоол, шугам хоорондын зайг буруу тооцсон энэ алдааг засахад улсын төсвөөс 68 сая доллар буюу 50 сая евро шаардагдах юм. 8700 галт тэрэгний буудлын 1300 нь 2016 онд бэлэн болох 314 шинэ галт тэрэг зөрөхөд хэтэрхий нарийхан зайтай байгаа ажээ. Үүнийг автомашин багтдаггүй жижигхэн гарааштай зүйрлэж болно гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Франц улсад дэд бүтцийн салбарт анх удаа ийм том алдаа гарч, улсдаа ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.



