
Холливудын жүжигчин Памела Андерсон өөрийн нэрэмжит сан байгуулж, бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа явуулахаар болжээ. 46 настай жүжигчнийг 6 настай байхад асрагч нь хүчирхийлж байсан гэнэ. Мөн 12 настай байхдаа найзынхаа 25 настай ахад хүчиндүүлж байснаа дэлгэсэн ажээ. Тэрээр энэ тухайгаа эцэг, эхдээ ч хэлэлгүй нуусаар сэтгэлийн гүн шархтай үлджээ. Андерсоныг олон нийтэд энэ тухайгаа дэлгэсний дараа Канадын мөрдөгчид түүнтэй биечлэн уулзаж ярилцахыг хүссэн ч татгалзсан хариу өгсөн байна. Тэрээр гунигт дурсамжаа ахин сэдрээхийг хүсэхгүй байна хэмээн блог хуудсандаа нийтэлжээ. Жүжигчин болохоосоо өмнө Андерсон “Playboy” сэтгүүлийн модель байсан юм.



