
Хятадын толгой баячуудын нэг Лю Ханыг аюулгүйн зөвлөлийн дарга асан Жоу Ёнкангын хамсаатан хэмээн үзэж, цаазын ял оноожээ. Хубэй мужийн шүүх Лю Хан болон түүний ах Лю Вэйг мөн зохион байгуулалттай аллагын хэрэгт холбоотой болохыг тогтоосон байна. Тэднийг мафийн шинжтэй сүлжээ үүсгэж, удаа дараа аллага үйлдсэн гэж үзэж байгаад бөгөөд энэ хэрэгт 36 хүнийг баривчилжээ. Лю Ханыг Жоу даргын авилгын сүлжээтэй холбогдож, Сичуань мужийн Гуаннан дахь мөрийтэй тоглоомын газрыг хяналтандаа авсан гэж үзэж байна. Мөн Жоу Ёнкангыг авилгалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ. Лю Хан нь Сичуань мужийн Ханлог группын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 2012 онд Хятадын хамгийн баян бизнесмэн болж, Форбес сэтгүүлийн жагсаалтаар дэлхийд 148-р байранд оржээ.
Сэтгэгдэл (1)