
Тайландын арми улс орондоо өрнөөд буй эмх замбараагүй байдлыг таслан зогсоох нэрийдлээр дайны онц байдал зарлаж, гудамж замуудыг цэргүүдээр хамгаалуулж байгаа билээ. Мөн зарим телевизүүдийг хяналтандаа авч, эмх замбараагүй байдлыг даамжруулахгүй байх арга хэмжээ авсан. Тайландын түр Засгийн газрыг буулгаж, төрийн эрх мэдэл, удирдлагыг армид шилжүүлсэн байна. Ингэснээр эмх замбараагүй байдал намжтал улс орноо Генерал Прайут Чан-Оча удирдах болжээ. Мөн орон даяар 22.00 цагаас 05.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, улс төрийн цуглаан зохион байгуулахыг хоригложээ. Хэрэв Прайут Чан-Оча сөргөлдөж буй улстөрийн хүчнүүдийг хэлэлцээрийн ширээнд суулган асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол дайны онц байдал нь төрийн эргэлт болон хувирах өндөр магадлалтай байгаа аж. Сүүлийн 80 жилийн турш Тайландад 18 удаа төрийн эргэлт гарчээ.